Гэр бүл

Зорилго: Гэр бүлийн гишүүдийн хамтдаа байх цагийг бий болгох, мартагдашгүй дурсамж үлдээх, монгол ёс заншил таньж мэдүүлэх

Зорилтот бүлэг: Гэр бүлүүд /гишүүдийн тоо 2-5 хүн /

Хэрэгжиж эхэлсэн он: 2004

Тайлбар: Музейн танхимд монгол гэрийн дэлгэрэнгүй тайлбар сонсгоно. Монгол гэр хамтдаа барьж, гэр дотор дагах зан заншил, бэлгэдлийн талаар ярилцаж, оньсого таавар тааж, ертөнцийн гурав хэлэлцэж, уламжлалт тоглоом наадгай тоглож, үлгэрийн ном уншиж цагийг хөгжилтэй өнгөрөөнө.