Цуглуулга

Сан хөмрөгийн алба нь албаны дарга, сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч,  сэргээн засварлагч гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй. 14 сан хөмрөгийн 60 мянга орчим үзмэрийг хариуцан ажиллаж байна. Сан хөмрөгийн албаныхан одоогийн байдлаар АНУ-ын Элчин сайдын Соёлыг Хамгаалах Сангийн санхүүжилтээр Америкийн Монгол Судлалын Төвтэй хамтран Монголын Үндэсний музейн үзмэрүүдэд зураасан код хийх ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү ажлаас гадна захиргааны даалгаварт ажил болон өдөр тутмын ажлын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Гүйцэтгэж буй ажлуудаас дурдвал:

  • Танхимын чийг дулааныг хянах
  • Сан хөмрөгт ажиллах хуваарийн дагуу цэвэрлэгээ хийх
  • Үзмэрийг цэвэрлүүлэх, цэвэрлэх
  • Хортон шавьжнаас сэргийлэх ажлыг зохион байгуулах, хийлгэх
  • Эрдэмтэн судлаач, иргэдэд үзмэртэй холбогдох лавлагаа, мэдээлэл өгөх
  • Хээрийн болон археологийн судалгааны үр дүнд илэрсэн олдвор эх хэрэглэгдэхүүн, хандив бэлэглэлээр шинээр сан хөмрөгт орж ирсэн үзмэрийг Сан хөмрөгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хүлээн авч холбогдох данс бүртгэлд бүртгэн сан хөмрөгт шилжүүлэх
  • ЭШ-ний тодорхойлолт хийх судлаачдад холбогдох үзмэр болоод үзмэрийн мэдээллийг өгөх
  • Үзэсгэлэнд үзмэр гарах болон шаардлагатай үед үзмэрт цэвэрлэгээ, анхан шатны сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэх
  • Үзэсгэлэнгийн танхимаас үзмэр буух, шинээр дэглэгдэх, үзмэр харагч нар амрах, солигдох бүрт хөдөлгөөний актаар хүлээлцүүлэх, шаардлагатай үед үзмэрийн зураг, мэдээллийг тухай бүрт нь гарган өгөх
  • Бусад музейдээс туршлага судлахаас гадна улс болон орон нутгийн музейн ажилтнуудад сургалт хийх, зөвлөгөө өгөх, Жайкагийн тусламжаар ирсэн тоног төхөөрөмжийг сонирхон ирэх бусад музейн ажилтнуудад танилцуулга, тайлбар хийх, Музейгээс зохион байгуулж буй сургалтанд хамрагдах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.