“Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” тусгай үзэсгэлэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагттусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.  

Нээлтийн ёслолд Монголын Үндэсний музейн Захирал Д.Сүхбаатар, Монголын бурханы шашинтны төв хийд Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ШУА-ийн  Ерөнхийлөгч Д.Рэгдэл, төрийн соёрхолт эрдэмтэн түүхч О.Батсайхан болон олон эрдэмтэн судлаач, мэргэдүүд цуглалаа.

Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт сэдэвт үзэсгэлэнд Жибзундамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьсан юм.                       

            Үзэсгэлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй 5 дугаар сарыг дуустал ажиллана. Та бүхэн манай үзэсгэлэнд тавтай морилоорой.

Блокын гарчиг / layout

Шинэ үзэсгэлэн